Нүүр хуудас « Нэгдэн орох тухай

Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын Санаачлага
Хийгдэх үйл ажиллагаа

Санаачлагын эхний шат- Нэгдэн орох явц

Санаачлагад орох оролцогчдоо тодруулж, тогтооно.

  • Санаачлагыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зайлшгүй оролцох ёстой оролцогчдыг хамруулна. 
  • Оролцогчдын үнэлгээг анхнаас нь зөв явуулж, оролцогчдоо сонгон тогтооно.
  • ЗГ, агентлагууд, олборлох үйлдвэрийн компаниуд, үйлчилгээний компаниуд, ОУ- ын байгууллагууд, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид, ТББ- ууд бүгд өөр өөрийн хувь нэмэртэй
  • Зарим орнуудад энэ үйлдвэрлэлд оролцогч нар цөөхөн байдаг тул хэцүү биш, харин олон оролцогчтой тохиолдолд нилээд цаг, хүч шаарддаг ажил юм./Нигери улсад Үндэсний Оролцогчдын ажлын хэсэг хэмээх байгууллагтай, 28 гишүүнтэй, үүнээс 2 нь иргэний нийгэм, 1нь хэвлэл, 2 нь Үндэсний ассамблей, 3 нь орон нутгийн, үндэстэн дамнасан компани, 4 нь хувийн хэвшил, 14 нь Холбооны ЗГ- ыг төлөөлдөг байна/

Засгийн газраас Санаачлагыг хэрэгжүүлэх хүсэл сонирхолтойгоо олон нийтэд тодорхой мэдэгдэл хийнэ.

  • Мэдэгдэл хийх нь Санаачлагыг батлахаас илүү ач холбогдолтой.
  • Голлон төрийн тэргүүн, эсхүл ЗГ- ын эрх бүхий төлөөлөгч  мэдэгдлийг хийнэ.
  • Мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж, үндэсний Веб сайтад байрлуулна.
  • Санаачлагын ОУ- ын НБД нарын газарт мэдэгдлээ хүргүүлнэ
Засгийн газраас Санаачлагыг хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчиныг хянан үзэх, тэрхүү орчиныг бий болгоно, үүнд:
  • Ил тод байдал, орлогын болон салбарын бодлого, холбогдох хууль тогтоомжийг бий болгох
  • Үйлчилж байгаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулах
  • Үйлчилж байгаа хууль тогтоомжийг үнэлэх, дүгнэлт өгөх, үүнд:
Ил тод байдлын асуудал авилгын эсрэг хууль тогтоомжид тусгагдсан эсэх

Эсхүл, Авилгын эсрэг хууль тогтоомжоор баталгаажсан эсэх
Олон нийтийн ашиг сонирхолыг хөндсөн асуудлыг гаргаж тавьсан төрийн ажилтныг хамгаалах заалт эрхзүйн баримт бичигт байгаа эсэх.  

Санаачлагыг үүсгэн байгуулах шат- явц
Засгийн газраас Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын Санаачлагын хэрэгжилтийг удирдах хүнээ томилох, энэ тухайгаа нийтэд мэдээлэх

  • Бүх оролцогчид итгэж болох хүнийг томилох ёстой.

Эдгээр хүмүүс аль нэг яам, агентлагт байрлаж байгаа хэдий ч тэдэнтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байдаг.
Энэ ажилтан нь зохицуулах үүрэг хүлээж, улс төрийн нөлөөллөөс ангид, гүйцэтгэх эрх чөлөөгөөр хангагдах нь чухал юм.

Засгийн газар Санаачлагын хүрээнд шийдвэр гаргах байгууллагад холбогдох яам, агентлагийн дээд албан тушаалтнуудаас оруулах үүрэг хүлээнэ./Кыргызстаны ОҮИТБС- ын хороонд Ерөнхий сайдын ахлах зөвлөхүүд, Сангийн, Үйлдвэр- Худалдаа, Гадаад Хэргийн яамд, Хуулийн газрын өндөр албан тушаалтнууд ордог байна/

Засгийн газар Санаачлагыг дээд түвшинд манлайлах үүрэг хүлээнэ. Улс төрийн манлайлалгүйгээр Санаачлагыг амжилттай хэрэгжүүлэх бололцоогүй юм. /Кыргызстанд Санаачлагын зөвлөлдөх хороог Ерөнхий сайд, хэрэгжүүлэх хороог Сангийн дэд сайд нь тэргүүлдэг байна/

Засгийн газар Санаачлагыг хэрэгжүүлэхдээ Засаглалын бүтцийг оролцогч талууд, байгууллагууд, салбарын төлөөлөлтэй зөвлөлдөх үүрэг хүлээнэ.

Санаачлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг оролцогч талуудтай хамтран, зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулна.
Ажлын төлөвлөгөөнд Засгийн газар, олборлох салбар, дотоодын ТББ- уудын чадавхийг нэмэгдүүлэх асуудал, төлбөр орлогыг нэгтгэн боловсруулан гаргахад туслах алхамууд, оролцогч бүрээр тогтоосон зардал, зорилтын биелэлтийг хэмжих үзүүлэлтийг тусгасан байна.
Санаачлагын албан ёсны байгууллагад оролцогчдын ашиг сонирхолын тэнцвэрийг баталгаажуулсан байх, компани, иргэний нийгмийн төлөөлөл өндөр түвшинд байгааг нотолсон баримт байх ёстой.

  • Гишүүнчлэл тууштай байх хэрэгтэй.
  • Зөвхөн нийслэл хотоос, гадна орон нутгийн байгууллага, жижиг компаниудыг хамруулах хэрэгтэй.
Санаачлагын хэрэгжилтийг дэмжих санхүүжүүлэх тогтвортой эх үүсвэрийг Засгийн газар олж тогтоох ёстой юм.
  • Газрын тос, ашигт малтмалаас орох орлогоос ядахдаа Санаачлагын эхний 3 тайланг гаргах зардлыг санхүүжүүлэх хувилбар байж болно.
  • Азербайжанд зардлыг Засгийн газар, компаниуд жил, жилээр хариуцан ажиллах тогтолцоотой ажээ.
Санаачлагыг хэрэгжүүлэхэд Засгийн газар олон улсын байгууллагын дэмжлэгийг авах боломжийг хайх хэрэгтэй./Олон талт Итгэлийн Сан- Дэлхийн банк захиран зарцуулдаг байна/

Засгийн газраас иргэд, засгийн газрын агентлагууд, гол болон өргөн хүрээтэй оролцогчдын Санаачлагын талаархи мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх үүрэгтэй.

  • Засгийн газрын холбогдох байгууллагын хүрээнд
  • Оролцогчдын чадавхийг нэмэгдүүлэх талаар хөтөлбөр санаачилж, эхлүүлэх
  • Хэвлэл мэдээллийг Санаачлагыг үүсгэн байгуулахад оролцуулах
  • Холбогдох яамдад зориулан олон нийтийн харилцааны стратегийг боловсруулах
  • Улсын сургуулийн хичээлийн хөтөлбөрт “Байгалийн баялагийн орлого, Засгийн газрын хариуцлага” – ын тухай ойлголтыг оруулах

Тайлангийн маягтуудыг төлбөр, орлогыг ил болгох зорилгоор боловсруулна.

  • Хэрэгжүүлэхдээ өөрийн орны болон салбарын өвөрмөц талыг тусгах, өргөжүүлж болно.
  • Маягтуудыг ойлгох, бөглөхөд туслах зохицуулалт хийж өгөх хэрэгтэй.

Компанийн төлбөр, Засгийн газрын орлогын мэдээллийг үнэлэх ажлыг хариуцсан захирагч томилох хэрэгтэй.

  • Гол нь Засгийн газраас хараат бус, түүний нөлөөллөөс ангид бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн этгээд байна.
  • Захирагч чиг үүргээ гүйцэтгэхэд санхүүгийн тогтвортой эх үүсвэрээр хангагдах учиртай.
Хэрэгжүүлэлтийн шат

Ил тод болгох, хэвлэн нийтлэх

Юуг, хэн, хэрхэн олон нийтэд ил болгох гэдгийг тодорхойлно.

  • Ашиг орлогын ямар урсгалыг нийтэд тайлагнах

Эзэн орны Засгийн газрын бүтээдэхүүний үйлдэрлэлээс хүртэх хувь
Төрийн өмчийн компанийн бүтээгдэхүүний үйлдэрлэлээс хүртэх хувь
Ашгийн татварууд
Нөөц ашигласны төлбөр
Ноогдол ашиг
Төрөл бүрийн шагнал
Лицензийн хураамж, түрээсийн төлбөр
Засгийн газарт орох бусад томоохон ашиг орлого
НӨТ, ХАОАТ, Борлуулалтын татвар орохгүй болно.
Сайн дурын үндсэн дээр тайлагнаж болох ашиг орлого

Бүх компани тайлагнах нөхцлийг хангах учиртай.

  • Сайн дурын гэрээ хийх зам байж болно.
  • Шинээр хууль эрхзүйн орчин бий болгох

Компани, Засгийн газар дараахь байдлаар тайлагнана.

  • Нягтлан бодох бүртгэлийн зарчим, аргууд

Нягтлан бодох бүртгэлийн систем
Тайлагнах мөнгөний нэгж
Нягтлан бодох бүртгэлийн хугацаа
Бөглөгдсөн тайлангийн маягтуудыг хүргүүлэх.

Төлбөр болон орлогын тайлангууд найдвартай үнэн зөв байх ёстой.

  • Компаниуд хүргүүлэхээр бэлдэж буй мэдээллээ аудитороор санхүүгийн тайлантай нийцэж байна гэсэн дүгнэлтийг гаргуулна. /Азербайжанд зөвшөөрөгдөх хязгаараас давсан зөрүү гарвал аудитын шалгалтад оруулж, тэдгээр батлагдвал тайлбарыг гаргуулна/
  • Үүнтэй адил Засгийн газраас хүргүүлэх тайлан үнэн зөв гэдэгт аудитороор дүгнэлт гаргуулна.

Санаачлагын хүрээнд тайлагнасан бүх төлбөр, орлого нь хараат бус, итгэмжлэгдсэн аудитороор шалгагдсан байна.

  • Хэрэв аудит хийлгээгүй, эсхүл уг аудитад итгэж болохгүй гэж үзвэл нэмэлт аудит хийлгэнэ.
  • Нэмэлт аудитийг сонгон шалгаруулна.
Захирагч Санаачлагын тайланг гаргана.
  • Засгийн газар, компаниудын тайлангууд зөрүүтэй эсэхийг шалгана. Зөрүүтэй бол хөндлөнгийн аудиторын дүгнэлт гаргуулна.

ОҮИТБС- ын тайланг ил тод болгохдоо дараахь чиглэлийг баримтлана.

  • Оролцогч нар хэн тайланг ил болгохоо тохиролцоно.
  • Ихэвчлэн захирагч энэ үүргийг хүлээдэг.
ОҮИТБС- ын тайланг нэгдсэн, эсхүл хэсэгчилсэн байдлаар хэвлэн нийтэлж болно. Оролцогч нар тохиролцох ёстой.
  • Санаачлагын хүрээнд ил тод болгох асуудал, компаниудын бизнесийн нууцтай холбоотой асуудлын тэнцвэрийг олоход их анхаарах ёстой.

Олон нийтэд танилцуулах, хэлэлцүүлэх
Санаачлагын хүрсэн үр дүн хүртээмжтэй ойлгомжтой байна.

  • Төлбөр, орлогын бүх мэдээлийг олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой, энгийн байдлаар ил болгоно.
  • Үндэсний веб сайтад тайлан тавигдана. 
  • Үр дүнг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээнэ.
  • Семинар ч зохион байгуулах хэрэгтэй болно.
Тайлангийн үр дүнг танилцуулах, түгээх тогтсон журам байх ёстой.
  • Аль болох өргөнөөр танилцуулах, тэгэснээр эргээд олборлох үйлдвэрлэлээс олох орлого нь санхүүгийн удирдлагын асуудал болж, хөндөгдөх хэмжээнд хүрч болно.

Төлбөр, орлогуудыг тайлагнасан үр дүнгийн талаар оролцогч нар хэлэлцүүлэг хийх хэрэгтэй.

  • Олон нийтэд хүргэсний дараа Засгийн газар санаачлан олон нийтийн хэлэлцүүлэгийг зохион байгуулна.
  • Засгийн газар олборлох үйлдвэрлэлийн орлогыг хариуцан ажиллахад бэлэн, үүний төлөө хариуцлага хүлээнэ гэдгээ нотлоно.

Хэрэгжилтийг үнэлэх шат

Үнэлгээ, дүгнэлт
Хяналт шинжилгээ, үнэлгээ зохицуулалтыг бий болгоно.

  • Санаачлагыг хэрэгжүүлснээр ямар ашиг тус олсныг дүгнэх
  • Бусад орнуудад харуулах бодит жишээ болно.
  • Хэрэгжилтийг цаашид явуулахад юуг анхаарах гэдгийг тодорхойлно.
  • Асуумжийн судалгаа, ярилцлага явуулах хэрэгтэй болно.
Албан ёсны, хараат бус үнэлгээний тогтолцоотой байж чадвал гадаад, дотооддоо итгэлийг олж авна.

Сургамжуудаа бусад улсууд, оролцогчидтой хуваалцах хэрэгтэй.

  • Эргэх холбоотой ажиллах хэрэгтэй болно.

Туршлага арвижиж, тасралтгүй сайжрих бололцоогор хангагдана

Ажлын албаны зохицуулагч
Ш. Цолмон бэлтгэв.

« Буцах