Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг Монгол Улсад хэрэгжүүлэх нь сургалт Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг зохион байгуулах, хянан зохицуулах Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг
Бэлтгэл үе шат
Засгийн газраас ОҮИТБС-ын хэрэгжилтийг хянах олон оролцогч талууд бүхий бүлгийг байгуулсан уу?
Ажлын хэсэг 2006 оны 1 дүгээр сард байгуулагдсан, мөн оны 3 дугаар сар, 12 дугаар сард нэмэлт, өөрчлөлт орсон. Ерөнхий сайдын захирамжаар батлагдаж байгаа.
Ахлагч нь-Ерөнхий сайдын ахлах зөвлөх
Засгийн газрын төлөөлөл-6 Үндэсний татварын ерөнхий газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга, Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга, Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга, Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
Улсын Их Хурал төлөөлөл-1 Үндэсний статистикийн газрын дэд дарга
Компанийн төлөөлөл-6 Бороогоулд компанийн дэд захирал, Айвенхоу майнз компанийн дэд ерөнхийлөгч, Монголын алт корпорацийн ерөнхийлөгч, Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал, Нүүрс ассоциацийн тэргүүн, Монгол газар компанийн ТУЗ-ийн дарга
Төрийн бус байгууллагын төлөөлөл-7 Нээлттэй нийгэм форумын уул уурхай хариуцсан менежер, Онги голынхон хөдөлгөөний тэргүүн, Ил тод сангийн тэргүүн, Информ төвийн гүйцэтгэх захирал, Миний монголын газар шороо хөдөлгөөний гүйцэтгэх захирал,Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн, Байгаль хамгаалах төрийн бус байгууллагын тэргүүн
Бусад байгууллагын төлөөлөл-1 Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын ерөнхийлөгч
Нарийн бичгийн дарга- Засгийн газрын ахлах референт /Үйлдвэр, худалдаа хариуцсан/
1. Засгийн газраас ОҮИТБС-ын хэрэгжилтийг хянах олон оролцогч талууд бүхий бүлгийг байгуулсан уу? -үргэлжлэл
- Ажлын хэсгийн хуралдааныг 3 удаа зохион байгуулсан
- Ажлын хэсэг Үндэсний зөвлөлд хэлэлцсэн 12 асуудлыг хэлэлцсэний дээр дараахь асуудлыг хэлэлцсэн
- Ажлын хэсгийн ажиллах журам
- Компаниудын албан татвар, төлбөр төлөлтийн 2004-2005 оны судалгаа
- Компанийг сонгох шалгуур үзүүлэлтийн тухай
- Компанийн удирдлагатай уулзсан дүнгийн тухай
- Зарим судалгааны тухай
- Норвегийн Ослод болсон олон улсын бага хурлын тухай
- Ажлын хэсэг, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оролцогч талуудыг өргөтгөх тухай
- Ажлын явцын тухай зэрэг
2. Уг үйл явцад иргэний нийгмийнхэн оролцож байна уу?
- Төрийн бус байгууллагын эвсэл 16 төрийн бус байгууллага
- Үндэсний зөвлөлд иргэний нийгмийн эвслийн төлөөлөл 3
- Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэний нийгмийн эвслийн төлөөлөл 7
- Үндэсний зөвлөл, ажлын хэсгийн дүрэм, журамд иргэний нийгмийн төлөөллийн санал, оролцоог хангах талаар тусгасан, бодит байдал дээр тэдний саналыг тусгаж ажиллаж байгаа
- Иргэний нийгмийн төлөөллөөс Үндэсний зөвлөл, ажлын хэсэгт ирсэн 4 санал, шаардлагад хариу өгсөн
- Төрийн бус байгууллагын эвсэл Санаачлагыг Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бие даасан үйл ажиллагаа явуулж байнгын дэмжлэг үзүүлж байгаа
- Ажлын хэсэг иргэний нийгмийн төлөөлөлтэй байнгын харилцан мэдээлэл солилцож ажиллаж байна.
3. Уг үйл явцад компаниуд оролцож байна уу?
- Томоохон компаниуд идэвхтэй оролцож байгаа
- Үндэсний зөвлөлд компанийн төлөөлөл 3
- Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд компанийн төлөөлөл 6
- Үндэсний зөвлөл, ажлын хэсгийн дүрэм, журамд компанийн төлөөллийн санал, оролцоог хангах талаар тусгасан, бодит байдал дээр тэдний саналыг тусгаж ажиллаж байгаа
- Компанийн удирдлага газар дээр очиж ганцаарчилсан уулзалт зохион байгуулсан
- Монголын уул уурхайн ассоциаци ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, сониндоо ОҮИТБС-ын талаар цуврал мэдээлэл гаргаж байгаа
- Холбогдох агентлаг, төрийн бус байгууллагаас зохион байгуулсан 8 удаагийн уулзалт, ярилцлага, семинарт 160 гаруй компанийн төлөөлөл оролцож ОҮИТБС, түүнийг хэрэгжүүлэх талаар Үндэсний зөвлөл, Ажлын хэсгээс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй байгаа
4. Засгийн газар ОҮИТБС-ын хэрэгжилтэд тулгарч байгаа аливаа саад тотгорыг арилгасан уу?
- Ашигт малтмалын тухай хуулийн “48.10. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ” гэж заасан нь эрх зүйн үндэслэл болж байна.
- Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа “Эрдэс баялгын салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ын төсөлд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах бодлого тусгалаа олсон.
- Мөн зарим төлбөрийг төлөх, хуваарлах, зарцуулах тухай хэд хэдэн журмыг Засгийн газраас баталж, зарим асуудлыг Улсын Их хуралд өргөн мэдүүлээд байна.
- Санхүүгийн бэрхшээлтэй байдлыг үндэслэн Дэлхийн банкны дэргэдэх Итгэлийн сангаас буцалтгүй тусламж авах баримт бичиг боловсруулж харилцан зөвшилцөж санамж бичигт Сангийн сайд гарын үсэг зурж эхний санхүүжилт орж ирсэн.
- Үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон тооны бус, 3 талын төлөөллийг тэгш үйлчлэхийн тулд хөндлөнгийн ажлын алба 2007 оны 6 дугаар сарын 20-нд байгуулагдсан. Зохицуулагч Ш.Цолмон, санхүүгийн ажилтан Т.Хүрэлчимэг
- Мэдлэг дутагдах саад бэрхшээлийг давахаар сургалт зохион байгуулагдаж эхэллээ
- Санаачлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа оролцогч 3 талын зөвшилцлийн үндсэн дээр хэрэгжинэ /Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ажиллах журам зэрэгт тусгалаа олсон, цаашид үйл ажиллагааны гол зарчим байх болно./
5. Тайлангийн маягтуудыг хэлэлцэн тохирсон уу?
- Санаачлагын тайлан гаргах маягт, түүнийг гаргах болон нийтэд мэдээлэх зааврыг хэд хэдэн хувилбараар боловсруулсан.
- Сонгосон хувилбараар Дэлхийн банкнаас зөвлөлгөө авсан
- Ажлын хэсэг, Үндэсний зөвлөлийн гишүүдийн саналыг авч тус тусын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, гишүүдийн саналыг тусгасан
- Төслөө Үндэсний статистикийн газар, Сангийн яаманд явуулж хянуулан Үндэсний статистикийн газрын дарга, Сангийн сайдын 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 49/96 тушаалаар баталлаа.
- Маягт, заавраа 6 байгууллагын веб сайтад тавьж сурталчилж байна. (Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яам, Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газар, Үндэсний татварын ерөнхий газар, Нээлттэй нийгэм хүрээлэн, Уул уурхайн ассоциаци)
6. Тоо баримтуудыг цуглуулж нэгтгэх байгуулагад олон оролцогч талуудын хороо сэтгэл ханамжтай байна уу?
- Засгийн газрын тайлангийн тоо баримтыг төрийн захиргааны байгууллагын тогтолцооны дагуу цуглуулж Үндэсний татварын ерөнхий газар нэгтгэн Сангийн яам хянан баталгаажуулж, нийтэд мэдээлнэ. Сангийн яам Ажлын албанд хүргүүлнэ. Энэ талаар тайлан гаргах заавар, “Чиг үүрэг батлах тухай” Засгийн газрын 2007 оны 80 дугаар тогтоолоор баталгаажуулсан. Баримт бичгийн төслүүдийг Үндэсний зөвлөлийн гишүүд дэмжсэн
- Аж ахуйн нэгжийн тайланг тухайн аж ахуйн нэгж аудитчлагдсан тоо баримтаар гаргаж нийтэд мэдээлнэ. Аж ахуйн нэгжийн Тайлан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт төвлөрч улмаар Ажлын албанд хүргэгдэнэ. Энэ төслийг Үндэсний зөвлөлийн гишүүд дэмжсэн
- Сэтгэл ханамжийн байдал тайлан гаргах явц, үр дүнгээр хэмжигдэнэ.
7. Засгийн газраас бүх компаниуд тайлагнах нөхцлийг хангаж өгсөн үү?
- Ашигт малтмалын тухай хуулийн “48.10. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ”
- Бусад оронд энэ санаачлага газрын тос, байгалийн хийн салбарт голлон хэрэгжиж байгаа бол манай оронд эрдэс баялгын үйлдвэрлэлд голлон хэрэгжинэ. Энэ нь манай орны онцлогоос урган гарч байгаа
- ОҮИТБС бусад оронд улсын түвшинд тайлагнах байдлаар хэрэгжиж байгаа бол манайд улсын түвшинд ч, орон нутгийн түвшинд ч зэрэг хэрэгжинэ. /Санаачлагыг хэрэгжүүлж тайлан гаргасан орнууд үндэсний түвшинд хэрэгжүүлсэн, олон улсын зөвлөх бүлэг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан байгаа. Эндээс дүгнэлт хийж ажлын хэсгийн хувьд Тайлангийн маягт, түүнийг гаргах зааврыг энэ онцлогийг харгалзан боловсруулсан. Засгийн газар, аж ахуйн нэгжүүд энэ зун Тайлан гаргаж нийтэд мэдээлнэ./
8. Компаниудын тайлан олон улсын стандартуудын дагуу аудитлагдсан тоо бүртгэлд тулгуурласан байх нөхцлийг Засгийн газар хангаж өгсөн үү?
- Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Аудитын тухай хуулиар аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайлан аудитаар баталгаажсан байхыг хуульчлан тогтоосон.
- Аж ахуйн нэгжээс тайлан гаргах ОҮИТБС Маягт -1-ийг гаргах зааврын 1.12-т “1.12.Албан татвар, төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс, аливаа дэмжлэгийг гаргахдаа давхардуулахгүй, орхигдуулахгүй байхын хамт аудитын байгууллагаар хянан баталгаажсан байх хэрэгтэй. Учир нь энэхүү санаачлагын тайлан нь Сангийн яамнаас гаргах Засгийн газрын тайлантай хэрхэн уялдсан талаар олон улсын аудитын стандартын дагуу аудит хийлгэх, санаачлагын баталгаажуулалт хийх зэрэг үйл ажиллагаанд хэрэглэгдэх болно.” хэмээн зааж өгсөн болно.
9. Засгийн газрын тайлангууд олон улсын стандартын дагуу аудитлагдсан тоо тоо бүртгэлд тулгуурласан байх нөхцлийг Засгийн газар хангаж өгсөн үү?
- Төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуулиар төсвийн байгууллагын санхүүгийн тайлан аудитаар баталгаажсан байхыг хуульчлан тогтоосон.
Ил тод тайлагнах
10. Компаниудаас төлж байгаа газрын тос, байгалын хий, уул уурхайн холбогдолтой бүх материаллаг төлбөрүүд (төлбөрүүд)-ийг уг тоо баримтыг нэгтгэн дүгнэх гэрээтэй байгууллагад тайлагнаж, ОҮИТБС-ын тайлан гаргасан уу?
- Тайлан гаргах үйл ажиллагаа эхэлж байна.
- Геологи, уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа 4 компани тайлангаа гаргаж нийтэд мэдээлсэн байна.
- Тайланг үнэн зөв гаргахад мэдлэг, чадвар чухал учир энэ удаагийн сургалт тайлан гаргахад чиглэгдэж байна.
- Үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Үйлдвэрлэсэн болон борлуулсан бүтээгдэхүүн, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн 2006 оны тайланг энэ оны 5-7 дугаар сард аж ахуй нэгж бүр ОҮИТБС маягт ¹1-ийн дагуу гаргаж нийтэд мэдээлэх” тусгагдсан /Тайлан, нийтэд мэдээлсэн тайланг АМГТХЭГ-т хүргүүлнэ/
11. Засгийн газарт хүлээн авсан газрын тос, байгалын хий, уул уурхайн холбогдолтой бүх материаллаг орлогууд (орлого)-ыг уг тоо баримтыг нэгтгэн дүгнэх гэрээтэй байгууллагад тайлагнаж, ОҮИТБС-ын тайлан гаргасан уу?
- Тайлан гаргах зорилгоор дараахь судалгаа хийгдлээ.
- Үндэсний татварын ерөнхий газар геологи, уул уурхайн аж ахуйн нэгж бүрээс хүлээн авсан албан татвар, төлбөр, хураамжийн мэдээг тусгайлан гаргасан, ажлын алба, ажлын хэсэг судалж байна.
- Бусад холбогдох байгууллагуудад албан бичиг явуулсан. Тайланд орох мэдээгээ судалж байгаа.
- Тайланг үнэн зөв гаргахад мэдлэг, чадвар чухал учир энэ удаагийн сургалт тайлан гаргахад чиглэгдэж байна.
- Улсын болон орон нутгийн төсөвт хүлээн авсан албан татвар, төлбөрийн 2006 оны Засгийн газрын тайланг 6-7 дугаар сард Үндэсний татварын ерөнхий газар холбогдох төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас мэдээг нэгтгэн Сангийн яаманд хүргүүлж, хянан баталгаажуулж нийтэд мэдээлнэ хэмээн төлөвлөгөөнд тусгагдсан байгаа.
12. Тоо баримтыг нэгтгэн дүгнэх гэрээтэй байгууллага үүргээ хангалттай биелүүлсэн гэдэгт олон талын оролцогч талуудын бүлэг сэтгэл ханамжтай байна уу?
- Энэ ажил одоогоор хийгдээгүй байна.
- Энэ хоёр тайлан гарсны дараа олон улсын аудит хийж зөрөө байгаа эсэхийг тодорхойлох болно.
- 2 тайланд аудит хийх олон улсын тендер ойрын үед зарлагдана.
- 17. ОҮИТБС-ын тайланд зөрөөтэй байдлыг тодорхойлж, авбал зохих арга хэмжээний санал зөвлөмж гарсан уу?
- Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан, хэрэгжих хугацаа болоогүй байна.
13. ОҮИТБС-ын тайланг –нийтэд хүртээмжтэй, -дэлгэрэнгүй, -ойлгомжтой байдлаар олон нийтийн хүртээл болгосон?
- Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан, хэрэгжих хугацаа болоогүй байна.
Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга,
Засгийн газрын ахлах референт Э.СУМЪЯА бэлтгэв. |