Нүүр хуудас « ОҮИТБС-ын Зарчмууд

ОҮИТБС-ын Зарчмуудыг 2003 оны 6 дугаар сард Лондонд болсон ОҮИТБС-ын анхдугаар бага хурлаар хэлэлцэн тохирсон юм. Улс орнууд, компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын янз бүрийн бүлгүүдийн зүгээс олборлох салбар дахь төлбөр, орлогуудын ил тод байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн Зарчмуудын мэдэгдлийг зөвшөөрсөн билээ. Эдгээрийг ОҮИТБС-ын Зарчмууд гэх болсон бөгөөд уг санаачилгын тулгын чулуу юм.

  1. Байгалийн нөөц баялагийг ухаалаг ашиглах нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангах нэг чухал хөшүүрэг хэдий ч, зохистой удирдаж эс чадваас нийгэм, эдийн засгийн олон сөрөг үр дагаварт хүргэнэ.
  2. Байгалийн нөөц баялгийг Иргэдийнхээ тусын тулд  ашиглах асуудал тусгаар тогтносон улсын Засгийн газар анхаарлын төвд ямагт байх, үндэсний хөгжлийн эрх ашигт байнга нийцүүлнэ.
  3. Нөөц баялагийг олборлосны үр шим нь олон жилийн туршид хуримтлагдах орлогын урсгалаар бий болох бөгөөд үнээс өндөр хамааралтай байна.
  4. Засгийн газрын орлого, зарлагын талаар иргэд мэдээлэлтэй байх нь олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, хөгжлийн зохистой, бодитой хувилбар сонгоход тустай.
  5. Төрийн санхүүгийн удирдлага, хариуцлагатай байдлыг сайжруулахад засгийн газар, олборлох үйлдвэрлэлийн компаниудын ил тод байдал чухал үүрэгтэй.
  6. Ил тод байдлыг илүүтэй хангах үйл явц нь гэрээ, эрхийг хүндэтгэх хүрээнд хэрэгжих ёстой.
  7. Санхүүгийн ил тод байдал дээшилснээр дотоод, гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин сайжирна.
  8. Улсын төсвийн орлого, зарлагыг зохицуулах талаар засгийн газар иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээх зарчим.
  9. Нийгмийн амьдрал,төрийн болон бизнесийн үйл ажиллагаанд ил тод байдал, хариуцлагын өндөр шаардлагыг нэвтрүүлэх.
  10. Төлбөр, орлогыг ил тод болгоход цогц, уялдаа холбоотой, хэрэгжүүлж болохуйц хандлага, энгийн хялбар арга барил шаардлагатай.
  11. Төлбөр, орлогыг ил тод болгоход тухайн улсад олборлох үйлдвэрлэл эрхэлж буй бүхий л компани хамрагдах ёстой.
  12. Хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэхэд бүхий л оролцогч талууд, тухайлбал Засгийн газар, түүний харьяа агентлагууд, олборлох үйлдвэрлэлийн компаниуд, үйлчилгээ үзүүлэгч компаниуд, олон талт байгууллага, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч болон төрийн бус байгууллагууд чухал бөгөөд өөрийн чадавхид нийцсэн хувь нэмэр оруулах бололцоотой.
« Буцах