Нүүр хуудас « Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачлагын тухай:

Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга (ОҮИТБС)-ыг 2002 онд Йохансбургт болсон Тогтвортой хөгжлийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалтаас анх гаргасан юм.
“Нэгэнтээ Эдийн засагч (The Economist) сэтгүүлд ОҮИТБС-ыг дэмжигчдийг сониуч эвсэл хэмээн дүрслэн бичсэн байдаг. Бид үнэхээр тийм хүмүүс гэж би боддог. Гэхдээ энэ бол бид бүхний асар их бахархаж явах ёстой тийм нэгэн сониуч эвсэл юм. Бид нарийн ширийн зүйлс дээр өөр өөр үзэл бодолтой байж болох хэдий ч, ил тод байдлыг дээшлүүлэх гэсэн нийтлэг нэг алсын хараатай байдаг, энэ нь “Юу төлснөө нийтэл, юу авснаа ч нийтэл” гэсэн маш энгийн зарчимд тулгуурладаг.”

  • Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын санаачлагыг анх Их Британийн тэр үеийн Ерөнхий Сайд Тони Блейр 2002 оны 9 дүгээр сард Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо НҮБ- ын ивээлд зохиогдсон “Тогтвортой Хөгжлийн Дэлхийн Дээд хэмжээний уулзалт” дээр дэвшүүлсэн байна.
  •  
  • Санаачлагын гол санаа нь Компаниуд төлснөө, Засгийн газар хүлээн авсанаа ил болгох, тайланг аудитаар хянах, тайланг хэвлүүлэх, хэлэлцүүлэг хийхэд оршиж байна.
  • Одоогоор 44 орон нэгдэх талаар ярилцаж, тодорхой арга хэмжээ авсаны дүнд 26 орон Санаачлагад нэгдэхээ зарлаж, үүнээс 7 анхны тайлангаа гаргаад байна. Хамгийн сүүлд Итали улс нэгдэн орохоо зарлаад байна.
  • Тайлан гаргасан орнууд: Азербайжан, Гана, Нигери, Кыргызстан, Камерун, Габон, Гвиней. 

ОҮИТБС юу болох

  • Засгийн газрууд, компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудын эвсэл 
  • Байгалийн нөөц баялаг ихтэй улс орнууд засаглалаа сайжруулахад чиглэсэн санаачлага 
  • Компаниуд төлсөн төлбөр, засгийн газрын авсан орлогыг нягталсны үндсэн дээр нийтэд мэдээлэх
« Буцах